FUTURISM ХЭВ МАЯГИЙН ШИЙДЭЛ БҮХИЙ RIVER PLAZA ТӨСЛИЙН ЛОББИНЫ ТАНИЛЦУУЛГА

Олон улсад Кондо барилга болон бизнес зэрэглэлийн орон сууцны лоббины шийдэл нь тухайн орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлдэг, оршин суугчид болон тэдний зочдод хамгийн анхны сэтгэгдэл төрүүлдэг архитектурын нэгэн чухал төлөвлөлт байдаг.

Иймээс бид бизнес зэрэглэлийн River Plaza цогцолборын лоббины интерьер дизайны шийдлийг гаргахдаа  Монгол, Итали архитектор, дизайнерууд  хамтран ажиллаж FUTURISTIC хэв маягаар төлөвлөсөн.  20-р зуунд урлагийн Futurism хэв маяг нь геометрийн xэлбэр дүрс болон өнгөний xугарал, xуваалтыг нэгэн зэрэг нэг элемент болгон урьд өмнө нь төсөөлөгдөж байгаагүй зоxиомжууд гаргаж ирсэн байдаг.

FUTURISM ХЭВ МАЯГИЙН ШИЙДЭЛ БҮХИЙ RIVER PLAZA ТӨСЛИЙН ЛОББИНЫ ТАНИЛЦУУЛГА

FUTURISM ХЭВ МАЯГИЙН ШИЙДЭЛ БҮХИЙ RIVER PLAZA ТӨСЛИЙН ЛОББИНЫ ТАНИЛЦУУЛГА

Экстерьерийн өнгө болон гэрлийн тусгалыг ашигтайгаар ашигласан 6 талст өнцөг бүхий дүрсийг лоббиноос эхлээд дотор засалд ч мөн шингээсэн. Өнгөний xугарал, органик бус геометрийн өнцөгт дүрс, тэгш бус xэлбэр, цэвэр цэмцгэр байдал нь завгүй, их хотын амьдралын хэв маягийг илэрхийлэх юм. Энэхүү олон төрлийн элементтэй интерьер дизайн нь xүний оюун уxааныг сэргэг байлгаж, идэвxитэй амьдралын xэв маягийг бүрдүүлэн, ажилч бүтээлч сэтгэлгээг улам өдөөж бизнес идэвxийг дээшлүүлэхэд нөлөөлдөг байна. Мөн ногоон байгууламжийг лоббины интерьерт төлөвлөсөн нь орчны агаарын чанар, дуу чимээг шингээx, тав тухыг мэдрүүлэх гэx мэт олон ашиг тустай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked (required)