УДИРДЛАГА, МЕНЕЖЕРҮҮД ЯАГААД ӨӨРТӨӨ ЦАГ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Бид долоо хоногт хэдэн цаг ажилладаг вэ? Өдөрт найман цаг, долоо хоногт ажлын таван өдөр гэж тооцвол долоо хоногт дөчин цаг, сардаа дунджаар нэг зуун далан хоёр цаг ажилладаг байж таарах нь. Гэтэл орчин үеийн их хотын бизнесийн ертөнцөд долоо хоногт 60 цаг, тэр бүү хэл 70 цаг ажилладаг хүмүүс цөөнгүй.

Энэ нийтлэлээр яагаад ажилдаа хэт их цаг зориулж хувийн амьдралаа золиослохын буруу учир шалтгаанаас танилцуулъя.

Та ажил тарсан хойно ч ажлаа хийсээр л байдаг

kl

“Би өглөө ажилдаа 8, 9 цагийн үед ирдэг, орой 7, 8 цагийн үед харьдаг. Хааяа л оройтдог. Яасан ч 70 цаг хүрэхгүй.” гэсэн бодол төрж болох юм. Гэтэл АНУ-д хийсэн судалгаагаар ухаалаг гар утсаа ажилдаа идэвхтэй ашигладаг гүйцэтгэх удирдлага, менежер, энтрепренерүүд ажил тарсан хойно гар утсаараа ажлаа амжуулж, анхаарлаа хандуулсаар байдаг учир ажлын цаг нь бодит байдалд оффис дээрээ өнгөрөөх цагаас нь  хавьгүй өндөр байдгийн олж тогтоожээ.

Тэд ажлын өдрүүдэд 13.5, амралтын өдөр 5 цагийг ажилдаа ямар нэгэн байдлаар зарцуулдаг нь долоо хоногт нийт 72 цаг болдог аж. Хүн өдөрт 7 цаг унтдаг гэж тооцвол хувийн амьдралдаа ажлын өдрийн 3.5 цагийг л зарцуулж буй нь бие мах бодийн бүрэн сэргэх боломжийг хязгаарлах төдийгүй гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх үнэтэй мөчүүд, хувийн хобби, сонирхол, хөгжил зэрэгт зориулах цаггүй болгодог байна.

Ажил, мэргэжил, карьер нь хүний амьдралын чухал зүйлсийн нэг мөн хэдий гэр бүл, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, хүсэл мөрөөдөл, авьяас зэрэг олон чухал зүйлс байдаг тул ажил ба хувийн амьдралынхаа оновчтой тэнцвэрийг олох нь илүү чухал.

Өөртөө цаг зарцуулах нь бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг

Өнөөдрийн хурдтай өөрчлөгдөн хөгжиж буй бизнесийн орчинд тогтвортой амжилтад хүрэхэд бүтээлч сэтгэлгээ нэн чухал. Тийм ч учраас шинэ мянганд чухал 4 ур чадварын нэгт бүтээлч сэтгэлгээг оруулдаг (багаар ажиллах, харилцааны болон шүүмжит сэтгэлгээ нь бусад 3 ур чадварт тооцогдоно). Байнга л ажилдаа дарагдаж, төлөвлөгөө, зорилтод толгойгоо гашилгаж буй үед тархины рационал, логик, шүүмжит байдлаар харах ур чадвар давамгайлан хөгждөг нь сэтгэлгээг хайрцаглахад хүргэдэг.

Иймд хэдий чухал албан тушаалтай, нарийн мэргэжлийн ажил хийдэг байсан ч хувь хүнийхээ сонирхол хоббид цаг гаргах нь тархийг амраах, илүү чөлөөтэй сэтгэх боломжийг нээх нэгэн арга ажээ. Шууд ба далд ухамсар байдгийн жишгээр ажлаас хөндийрсөн үед тархи далд хэлбэрээр ажилладаг нь ид ажлын үед бий болсон мэдээллийг тархи эмхэлж цэгцлэх, боловсруулж байдагтай холбоотой байна.

Гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх нь амжилт гаргах эрч хүч өгдөг

jk

Амжилтад хүрсэн гүйцэтгэх удирдлагууд гэр бүлийн амьдралдаа тодорхой цагийг заавал гаргадаг, цагаа зарцуулах тодорхой зарчимтай байх нь олонтаа. Судалгаанаас харвал тэд дунджаар тухайн өдрийн 7 цагийг унтаж амрахад, 3 цагийг гэр бүлдээ, 45 минутыг биеийн тамирт, 2 цагийг өөрийн хобби, сонирхолтой зүйлдээ зарцуулдаг байна.

Хариуцлага өндөртэй ажил хийж буй менежер ажилдаа хэт гүнзгий орох, боломжит бүхий л цагаа зарцуулах нь элбэг байдаг нь мэдрэлийн ядаргаа, ажлын байрны шаталтын эрсдэлийг өсгөж байдаг. Гэр бүлдээ цаг гаргаж байх нь стрессийг багасгах, энерги, урам зориг, баяр баясгалан мэдрэх, авах зэргээр эерэгээр нөлөөлөн ажлын амжилт гаргах эрч хүчийг өгч байдаг.

ХОЛБООТОЙ: Таны амьдралын хэв маяг, цаг завыг тань хэмнэх “River plaza” орон сууц

Найз нөхөдтэй хүн өөртөө итгэх итгэлтэй байдаг

Цаг хугацаа өнгөрөх тусам найз, нөхдөдөө зориулах цаг зав багасах хандлага бий. Найзтайгаа уулздаг байсан цагаа бизнес уулзалт, гаднын зочин, тайлангийн хурал зэрэгт зарцуулна. Оюутан үед байнга л хамт кино, концерт, тэмцээн үздэг байсан найзууд хааяа нэг мессенжерээр бичиж, төрсөн өдрөөр фэйсбүүк дээр баяр хүргэнэ.

Гэтэл бид найз нөхдийнхөө дунд өөрийнхөөрөө байж, инээж хөгжилдөж, итгэл хүндлэл хүлээж, хэцүү үед дэмжлэг, алдах үед зэмлэл авч чаддаг. Найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөх, харилцаатай байх нь ажлын стресс тайлах, өөртөө итгэлтэй байх, хүнийхээ хувьд илүү өсөж хөгжихөд тусалдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked (required)