ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ ХҮНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

ОРОН ЗАЙН ТӨЛӨВЛӨЛТ ХҮНД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Орон зайн төлөвлөлт нь тогтвортой хөгжил, амьдралын чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой төдийгүй хүний амьдралын чанарын индекст нөлөөлөх чухал хүчин зүйл болдог байна.

ХОЛБООТОЙ: Амьдралын чанар гэж юу вэ?

Орон зайн төлөвлөлтийг бид төдийлөн анзааралгүйгээр өөрөө ч мэдэлгүй амьдарч буй орчноосоо амар амгалан, тайван байдал, аз жаргалыг мэдэрч байдаг бол зарим үед эсрэгээрээ сэтгэл зүйн таагүй мэдрэмж аван, стресс бухимдалд өртөх  нь элбэг байдаг. Тиймээс бид гадаад болон дотоод орчны хүрээлэн буй зүйлсэд анхаарлаа хандуулан анхаарч үзэх нь зайлшгүй чухал асуудлуудын нэг юм.

Дотоод орон зай

Luxury-Made-The-New-Contemporary-Interior-Design-Show-5

Хүн амьдралынхаа ихэнх цагийг барилга байгууламж дотор өнгөрөөдөг гэсэн судалгаа бий. Тиймээс бидний амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрөөдөг дотор орон зай буюу гэр, ажлын байрны орчин хүнд чухал нөлөөтэй. Өрөөний хуваалт, өнгө, цонхны харц, тавилгын хэмжээ гээд архитектур, интерьерийн чухал элементүүдээр дотоод орон зайг хүний бүтээмж, цаашлаад сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөхүйц байдлаар шийдэх боломжтой.

Өрөөнд нарны гэрэл шууд тусах цэлгэр саруулхан том цонхтой байх нь аз жаргалтай, эерэг сэтгэл зүйг бий болгодог төдийгүй цонхоор ногоон байгууламж, мод, бут харагдах, өрөө тасалгаанд байгалийн элемент байх нь стрессийг бууруулдаг. Харин өндөр тааз нь хүмүүст илүү эрх чөлөөтэй, бүтээлч байдлыг мэдрүүлдэг байна.

ХОЛБООТОЙ: View буюу цонхоор харагдах орчин таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх вэ?

Гадаад орон зай

ffff

Бидний амьдарч буй дотоод орчноос гадна гадаад орчин тохижилт, шийдэл бидний амьдралд ихээхэн нөлөөлдөг. Орчны тохижилт, ногоон байгууламж, объект хоорондын зай зэрэг нь бидний тав тухтай байдлыг бүрдүүлэх хүчин зүйлсийн нэг ба тухайн өдрийн сэтгэл зүйн байдалд шууд нөлөө үзүүлж байдаг. Учир нь ногоон байгууламж бүхий парк, хүүхдийн тоглоомын талбай, салхилах орчинд хүний сэтгэл санааны байдал тогтуун, зан байдлын хувьд хэлбэлзэл багатай байдаг бол байшин барилга, зам тээврийн ачаалал нэмэгдэх тусам хүний сэтгэл санаа тогтворгүй болж, үйл хөдлөл хурдсаж байгааг эрдэмтэд тогтоожээ.

ХОЛБООТОЙ: Хот суурин газар мод тарих нь стресс, сэтгэл гутралын түвшинг бууруулдаг.

Тиймээс гадаад, дотоод орчны архитектур, орон зайн төлөвлөлтийг хүний эрүүл мэнд ,тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан оновчтой байдлаар шийдэх нь чухал төдийгүй үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа гадаад болон дотоод орчны орон зайн төлөвлөлтөд анхаарлаа хандуулах шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked (required)