EQ-ийн чадвараас ажлын амжилтын 58 хувь хамаардаг болох талаар “Emotional Intelligence 2.0” номын дэд зохиолч Travis Bradberry бүтээлдээ дурджээ. Тухай хүний EQ-ийн хэмжээ нь түүний бусадтай хамтран ажиллах, тушаал дэвших, өөрийгөө дайчлах чадварт шууд нөлөөтэй ажээ.
EQ-ээ хөгжүүлэхэд тань туслах 12 номтой та энэ жагсаалтаас танилцаарай.
Working With Emotional Intelligence
Уг номд дэлхийн 500 гаруй байгууллагын амжилт бүтээл, алдаа бүтэлгүйтэл, гэнэтийн эргэлт, уналт хөгжлийн талаар түүх EQ-ийн жишээ байдлаар багтжээ.
Thinking, Fast and Slow
Нобелийн шагналт эдийн засагч Daniel Kahneman уг номондоо хүн хэрхэн өөрийн сэтгэл хөдлөлийг удирдаж, илүү зөв шийдвэр гаргаж чаддаг болох зааврыг хүргэжээ.
Emotional Intelligence 2.0
Энэ ном нь EQ-г хөгжүүлэх арга замыг шат дараатай заагаад зогсохгүй, өөрийн EQ-ийн түвшинг тодорхойлох онлайн тестийг агуулжээ.
The Leader as a Mensch: Become the Kind of Person Others Want to Follow
EQ удирдахуйн ухаанд ямар байр суурь эзэлдэг вэ? Энэхүү асуултын хариуг олж, амжилттай манлайлагч болоход туслах зөвлөмж энэ номонд бий.
A Whole New Mind: Why Right-Brainers Will Rule the Future
Энэхүү бүтээл нь хувийн болоод ажлын хүрээнд амжилтад хүрэхэд нэн чухал 6 суурь чадварыг тодорхойлж, түүнийг эзэмшихэд тань туслах юм.
The Emotionally Intelligent Manager: How to Develop and Use the Four Key Emotional Skills of Leadership
Сэтгэл хөдлөлөө таньж мэдэх, түүний хүчийг ашиглах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох зэрэг нь өөрийгөө хөгжүүлэх гайхалтай гарц болохыг та эндээс унших боломжтой.
Wired to Care (How Companies Prosper When They Create Widespread Empathy)
Бизнесийн стратегич Dev Patnaik-ийн энэхүү бүтээл нь бусдыг ойлгох чадвар, бусадтай харилцаа үүсгэж, үнэ цэнтэй холбоосыг бий болгох талаар үнэ цэнтэй хичээлийг агуулжээ.
Primal Leadership
Энэхүү ном нь EQ-г бизнес болон манлайлалд хэрхэн ашиглах талаар сонгодог бүтээл юм.
Drive: The Surprising Truth About What Motivates Us
Дөч гаруй жилийн хүний мотивацийн судалгаан дээр үндэслэсэн уг ном нь хүн өөрийн замыг сонгох автономит чанар, хийж буй зүйлдээ эзэмшин сайжрах мастерийн чанар, хийж буй зүйлдээ өргөн хүрээний үнэ цэнэ олж харах зорилго зорилтын мотивацийн талаар үнэтэй хичээлийг агуулжээ.
Your Brain at Work: Strategies for Overcoming Distraction, Regaining Focus, and Working Smarter All Day Long
Энэ ном нь өөрийн тархины хязгаарыг олж нээх, түүнийг таньж мэдэх, чадвараа нэмэгдүүлэн бүрэн потенциалдаа хүрэхэд туслах юм.
The Language of Emotional Intelligence: The Five Essential Tools for Building Powerful and Effective Relationships
Гэр бүлийн холбоо сүлбээнээс эхлээд ажил мэргэжлийн харилцааг тань батжуулан тэлэхэд энэ ном танд туслах болно.
Emotional Intelligence: Why It Can Matter More Than IQ
1995 онд анх худалдаанд гарсан энэ ном нь хүүхдийн EQ-н хөгжлийг дэмжих нь түүний амжилт болоод амьдралын аз жаргалд хичнээн нөлөөтэй болохыг тодорхой өгүүлжээ.
Leave a Reply