Өнөөдрийн амжилттай яваа бизнесүүдийн дийлэнхийг сайн удирдагч тэр дундаа АЛСЫН ХАРАА тай удирдагчид авч яваа. Маш олон төрлийн удирдагчид байдаг. Нийтлэг бүгд сайн тал ихтэй бөгөөд аливаа нэг талаараа лидер бол эргэн тойрондоо хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.Аливаа бизнес урт хугацаанд тогтвортой өсөлттэйгөөр үргэлжлэх, оршин тогтнох нь тухайн бизнесийг удирдаж яваа хүн хир АЛСЫН ХАРАА тай гэдгээс ихээхэн хамааралтай байдаг.
Иймд амжилттай бизнесийн удирдагчид байнга АЛСЫН ХАРАА гаа тэлэх, төлөвшүүлэх арга замууд техникт суралцахаар эрэлхийлдэг.
Америкийн RDP Partners ийн Удирдагч Rob Denker АЛСЫН ХАРАА гаа тэлэх доорх 5 арга замыг тодорхойлж бизнес хүмүүст зөвлөгөө өгдөг байна.
1-р алхам: Зорилгоо илүү тодорхой болгох
Үүний тулд дараах хэдэн асуултыг өөрөөсөө асуух. Өөрийн чинь удирдаж байгаа компани юун дээр оршин тогтнож байна? Танай компани юуны тулд байгаа вэ? Таны бизнест ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ? Таны бизнест ямар боломж байна?
Дээрх зорилгуудаа урт хугацаанд өөрийнхөө бүтээх алсын хараанд чиглүүлж өөрийнхөө хичээл зүтгэлийг тийш нь төвлөрүүлэх, дахин төвлөрүүлэх байдлаар тасралтгүй өөрийгөө чиглүүлэх.Таны алсын хараа өөрийн тань компани бизнес яаж урт хугацаанд чиглэсэн зорилгодоо хүрэх хамгийн сайн хувилбарт арга замыг бий болгоход чиглүүлнэ.
Юунд төвлөрөх вэ? гэдгээ сонгох. Ихэнх тохиолдолд таны алсын хараа бизнесийнхээ зорилгыг тодорхойлох яаж тэрхүү зорилгоо үнэ цэнэтэй болгох вэ ? гэдэгт чиглэсэн байдаг. Үүний тулд юу хамгийн чухал вэ?, Юу таныг болон бизнесийг тань өрсөлдөөнд ялгаралтай болгох вэ? Үйлчлүүлэгч чинь хэн бэ? Та яаж үйлчлүүлэгчдээ үнэ цэнийг бий болгох вэ ? гэх зэрэг асуултад тодорхой хариулах шаардлагатай болдог.
Өөрийн бизнес болон компанийнхаа эн тэргүүнд бүтээх үнэ цэндээ төвлөрөх. Таны бизнесийн амин сүнс нь хаанаа байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Шинэчлэл өөрчлөлт бол өнгөрснөө тууштайгаар эргэн харах стратеги байдаг бөгөөд олон бизнесүүд шинэчлэл өөрчлөлт хийх явцдаа өөрсдийг нь амжилттай болгосон зүйлээсээ маш хол төөрөх нь бий.
2 –р алхам: Мэдээллийн ХААН байх
Өөрийн салбар болон өрсөлдөгчийн талаар мэдээллийг цаг тухайд нь авч байх, мөн өөрийн компанидаа болсон зөв зүйлүүдийн талаарх мэдээллийг байнга авч байх.
Мэдээлэлд шунан дурлагч байх
Олон талын сэдвүүдээр уншигч байх. Техникийн болон бизнесийн чиглэлээр. Ерөнхий мэдлэг талаас илүү ихийг уншдаг байх.
Өөрийн салбарын талаар болон салбарынхаа томоохон бизнесүүдийн талаар мэдлэг мэдээлэлтэй байх, нийгэм улс төрийн орчинд болж байгаа үйл явдлуудын талаар байнгын шинэ мэдээлэлтэй байхын тулд Google Alert, RSS Feed –ийг сүүлийн үеийн мэдээлэл авахын тулд тохируулга хийх, салбарын талаарх сонин сэтгүүлийн захиалагч болох.
Хэн бүхнээс мэдээллийг эрэлхийлэгч болох
Компани дотроо үйлчлэгчээс авахуулаад бүх шатны удирдлагууд тэргүүн эгнээнд ажилладаг бүх хүмүүстэйгээ уулздаг ярилцдаг байх нь харилцагчаа ойлгоход илүү тус дөхөм болно.
Чиг хандлагыг танин мэдэгч байх
Таны ажилладаг салбарт юу болж байна? Ирээдүйд юу болох талаар ямар төлөвлөлт байна? Өнгөрсөн хугацаанд юу болж бүтэж байсан, юу болохгүй байсан? Өрсөлдөөний талбараас хэрэгжүүлж болох эсвэл сайжруулаад авч ашиглах боломжтой ямар инновацилаг санаа байна ?
Дээрх хэдэн зүйлүүдийг мөрдөх үед танд ирээдүйн чиг хандлагын талаар арай бодит төсөөлөл бий болно.
Цогц мэдлэг, мэдээлэлийг олох
Бүх эх сурвалжуудаас мэдлэг мэдээллүүдийг цуглуулж өөрийнхөө сэтгэлгээг сорих, өөрөөсөө гарах санаануудаа илүү дээр болгон сайжруулах. Наад захын суурь ур чадваруудаа тестээр шалгаарай. Эргэн тойрныхоо хүмүүсийн талаар илүү ихийг мэдэх, үйлчлүүлэгчийнхээ хүлээлт, зардал, өрсөлдөгчдийн хийж байгаа зүйлүүд гэх зэргийг илүү мэдсэнээр таны бодол санаа илүү утгатай бодит болно.
3-р алхам: Инновацилаг сэтгэлгээг өөртөө төлөвшүүлэх
Инновацилаг байгууллага ихэнхдээ ашигтай ажилладаг бөгөөд сайн ажилчдыг олж авдаг нь олон жишээгээр харагдсан.
Удирдаж байгаа байгууллага тань ямар уур амьсгалтай байхыг хүсч байна? гэдгээ тодорхой болгох.
Байнга шинийг эрэлхийлж, сорилтуудтай нүүр тулж өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Инновацилаг, бүтээлч ажлын орчин Брэйнсторминг ч юм уу эсвэл маш сайн судалгаа шинжилгээний багтай байснаар бий болохгүй. Өдөр тутмын ажил үүргийн хуваарьтаа инновацилаг, шинэлэг зүйлүүдийг туршиж байж бий болно. Түүнээс ямар нэг тусдаа бүтээлч хүмүүс бий болгохгүй.
Бүтээлч сэтгэлгээ, бүтээлч орчныг бий болгох
Эрсдэлүүдийг авч сурах, бүтээлч байсан хэн бүхнийг урамшуулж дэмжих, хүрээг нь тэлэх, шинэ зүйлүүдийг байнга туршиж байх.
Өөрөөр бодож сэтгэх
Бүтээлч байх гэдэг нь олон талтай. Олон төрлийн бүтээлч сэтгэлгээ байдаг. Бүтээлч байх гэдэг нь байнга цоо шинэ зүйлийг бүтээнэ гэсэн үг биш. Хамгийн бүтээлч хүмүүс хуучин туршигдсан зүйлийг маш хурднаар сайжруулах, илүү дээр болгох шийдлийг олж харсан байдаг.
4-р алхам :Өөрийн санааг зөв цаг үед нь гаргаж тавих.
Магадгүй хамгийн сайн санаа буруу үедээ тавигдсан бол хамгийн муу санаа болж болох талтай. Хүмүүс АЛСЫН ХАРАА гаа олж харсан мөртлөө яаж хэрэгжүүлэхээ мэдэхгүй байх нь элбэг. Иймд алсын хараагаа зөв ажил дээр нь зөв цагт хөрвүүлэх шаардлагатай байдаг.
Алсын хараа тодорхой биш төвөгтэй байх тусмаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг нь маш олон бизнесүүдийн жишээнээс харагддаг. Яг гол зүйл дээрээ төвлөрсөн илүү тодорхой ойлгомжтой байснаар таны алсын хараа хэрэгжих магадлал илүү өндөр байна. Алсын хараагаа хэрэгжүүлэх алхмуудаа илүү тодорхой болгохын тулд та дараах хэдэн асуултад хариулаад үзээрэй.
Алсын хараагаа хэрэгжүүлэх алхмуудаа илүү тодорхой болгохын тулд та дараах хэдэн асуултад хариулаад үзээрэй.
- Та энэхүү стратегиа хэрэгжүүлсний дараа юуг хармаар байна?
- Одоо яг бодитойгоор хэрэгжсэн зүйлүүд юу байна?
- Одоогоор танай компанийн хэлтэс, газруудад энэ стратеги ямар төвшинд хэрэгжээд байна ?
- Энэхүү стратегиа бид яаж хэрхэн хэмжих вэ?
- Ямар шалгуур индикатор ууд бид тавьж чадах вэ?
5-р алхам: Харилцаа холбоог үр дүнтэй явуулах
Маш сайн алсын хараа түүнийг хэрэгжүүлэх стратеги харилцаа холбооны төвшинд бүтэлгүйтэх нь маш олон. Харилцаа холбоог амжилттай явуулахын тулд: Мэдээлэл хүргэх сонсогчоо тодорхой болгох: Хэн энэ талаар мэдэх шаардлагатай вэ? ( Илүү олон хүнийг эхэндээ бодож тооцоолох ) Тэдгээр хүмүүсийн ойлголт болон зорилго юу билээ? Эдгээр нь яаж таны алсын хараанд нийцэх вэ? гэх мэт.
Нэг мэдээлэл бүх хүнд адил ойлгогдохгүй: сонсогчдодоо зориулан нэг мэдээллийг өөр байдлаар боловсруулах. Удирдах төвшний хүмүүст мэдээллээ хүргэсэн байдал нь харилцагчийн үйлчилгээний хүмүүст хүргэх байдал өөр байх гэх мэт. Өөр өөрөөр хүлээж авна гэдгийг тооцоолж мэдээлэл хүргэх аргаа сонгох.
Мэдээллээ илүү бодитой болгох: Дэс дараалан тоочсон олон урт тексттэй мэдээлэл тэр бүр олон хүнд эргэн дурсагддаггүй. Аль болох хүмүүсийн болсон явдал, түүх дээр суурилсан эсвэл бодит нөхцөл байдал дээр жишээ татсан мэдээлэл хүмүүст илүү тод үлддэг. Боломжтой бол аль болох зурган мэдээлэл ашиглахыг хичээх.
Харилцаа холбоог дахин дахин явуулах: Алсын хараа болон түүнийг хэрэгжүүлэх стратегиа байнга сануулах, дахин дахин сайжруулах, үүндээ аль болох олон хүмүүсийг оролцуулах. Шинэ санал санаачлаг болон бизнесийн шийдвэрүүд гарах бүрд байнга алсын хараа зорилготойгоо уяж байх. Бусдыг үүндээ байнга уриалж байх.
ЯАГААД зарим хүмүүс хийж болоод зарим нь хийж чадахгүй байна гэдгийг бодож үзээрэй.
Leave a Reply