Таны амьдралын хэв маяг, цаг завыг тань хэмнэх “River Plaza” орон сууц

River Plaza

Өдрөөс өдөрт хүний амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөж,  бүхий л ажил амьдрал цаг минутаар төлөвлөгдөх болсон энэ цаг үед “NCD” группийн хэрэгжүүлж буй завгүй амьдралын хэв маягтай хэн бүхний алтан цагийг хэмнэж бүхий л зүйлийг цогц байдлаар нэг дор шийдсэн, та болон таны гэр бүл үр хүүхдэд ээлтэй, амьдралыг тань хялбарчлах бизнес зэрэглэлийн “Ривер Плаза” орон сууцны төслийг танилцуулж байна.

Таны цаг завыг хэмнэх Ривер Плаза

Энэхүү орон сууц нь 3 цамхаг бүхий бизнес зэрэглэлийн орон сууц ба доороо бүх төрлийн худалдаа үйлчилгээ, спорт комплекс, оршин суугчдад зориулсан клуб хаусыг төлөвлөсний зэрэгцээ та хүүхдээ тоглуулах, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрөөн их хот, үзэмжит байгалиа тольдон алжаалаа тайлах боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн дээвэр дээрээ нисдэг тэрэг буух талбайг төлөвлөсөн нь орчин үеийн олон улсын стандарт бүхий орон сууцны шаардлагыг бүрэн хангасан.

Бизнес зэрэглэл

Өдөр бүр нэг газраас нөгөө рүү түгжирч, өөрт шаардлагатай үйлчилгээ, амьдралын хэрэгцээт зүйлсээ өөр өөр газраас цуглуулж явахаас залхаж байна уу?  Тэгвэл бүх үйлчилгээ, амьдралын тав тухыг нэгэн дээвэр дор багтаасан Ривер Плаза бизнес зэрэглэлийн орон сууц нь таны амьдралын алтан цагийг хэмнэж, бүхий л үйлчилгээ танд ойр байхаар төлөвлөсөн нь илүү их цагийг өөрийн гэр бүл, бизнестээ зарцуулан аз жаргалтай, сэтгэл ханамжтайгаар тайван, амгалан амьдрах боломжийг олгож байгаа юм.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ЦАГ ЗАВЫГ ТАНЬ ХЭМНЭХ "RIVER PLAZA" ОРОН СУУЦ

Байршил

Ривер плаза цогцолбор нь Дархан цаазат Богд хан уулын энгэр, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун хойд талд байрлах бөгөөд байгалийн төгс үзэмж хосолсон бүсэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Их тэнгэрийн ам болон уул усаар хүрээлэгдэн оршино.

Тус орон сууц нь та өөрийн гэрээсээ хотын төв хүртэл түгжрэлгүй, товч замаар хурдан хугацаанд очих боломжтой, хотоос гарахдаа ямар нэгэн түгжрэл саадгүй зорчих зам харилцааны таатай бөгөөд дахин давтагдашгүй үнэ цэнэтэй бүсэд оршиж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ЦАГ ЗАВЫГ ТАНЬ ХЭМНЭХ "RIVER PLAZA" ОРОН СУУЦ

 Смарт консьерж үйлчилгээ

Та өөрт хэрэгцээ шаардлагатай зүйлсийг авахын тулд өдөр бүр үйлчилгээний газрууд луу явдаг байсан бол Ривер Плаза хотхон энэ асуудлыг нэгэн дээвэр дор багтаан шийдвэрлэж өгснөөрөө онцлог. Учир нь тус бизнес зэрэглэлийн орон сууц нь оршин суугчиддаа зориулан смарт консьерж үйлчилгээг төлөвлөсөн нь танд гэрийнхээ домофон системээр дамжуулан өөрт хэрэгцээ шаардлагатай бүхий л үйлчилгээг орон сууцны 1-4 давхарт байрлах худалдаа, үйлчилгээний байгууллагаас захиалан авах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Үүнд:

Хүнс цуглуулах, хувцас хими цэвэрлэгээнд өгөх, буцаан хүргэж өгөх, машинаа угаалгах, гэрлүүгээ хоол захиалах зэрэг олон төрлийн үйлчилгээ байх юм.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ЦАГ ЗАВЫГ ТАНЬ ХЭМНЭХ "RIVER PLAZA" ОРОН СУУЦ

 Клуб хаус

Энэ нь оршин суугчиддаа илүү тав тухыг мэдрүүлэх үүднээс аливаа үйл ажиллагаа, үйлчилгээг хамруулсан танхим байх бөгөөд оршин суугчдад болон тэдний зочдод үйлчилгээ үзүүлэх юм. Ривер плаза цогцолборын оршин суугчдадаа зориулан бизнесийн түнштэйгээ уулзалт хийх боломжтой уулзалт, хурлын өрөөнүүд, тэмдэглэлт баяр болон, төрсөн өдрөө тэмдэглэх party roomхүүхдийн тоглох хэсэг зэргийг хамтад нь шийдсэн амралтын танхимыг төлөвлөсөн.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ЦАГ ЗАВЫГ ТАНЬ ХЭМНЭХ "RIVER PLAZA" ОРОН СУУЦ

Архитектур төлөвлөлт

Ривер плаза орон сууцны экстерьер болон интерьерийн загварыг Итали, Монголын туршлагатай архитекторууд хамтран төлөвлөсөн бөгөөд хамгийн орчин үеийн шийдлүүдийг тус цогцолборт шигтгэж өгсөн юм. 6 талт өнцөг бүхий шилэн фассадтай өвөрмөц гоёмсог хийцлэл нь айл бүрт нар үзэх боломжийг бүрдүүлэх ба айл гэрийн энерги, гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл, тав тухтай амьдрах нөхцлийг тооцоолон төлөвлөсөн.

Интерьер дизайныг Италийн орчин үеийн контемпорари хэв маягийг шингээж өгсөн ба орон зайг илүү уужим, цэлгэр харагдуулах цайвар, шаргал, завсрын өнгө болон өнгөлөг тод өнгөний зохицол, энгийн мөртлөө чамин хийцлэлтэй таазны гоёлыг шийдэж, тав тух тансаг байдлыг илтгэх камен зуухыг айл бүрт суурилуулсан. 3м өндөр тааз, шалнаас тааз хүрсэн саруулхан цонхоор нарны гэрэл сайн нэвтэрч таны гэрийг илүү тав тухтай, цэлгэр саруул харагдуулж зөв зохион байгуулалт бүхий тав тухтай, дулаан амьсгалыг мэдрүүлнэ.

Таны цаг завыг хэмнэх Ривер Плаза

Харуул хамгаалалтын нэгдсэн систем

Айл бүрийг амар амгалан тав тухтай амьдрахад найдвартай харуул хамгаалалтын нэгдсэн систем хамгийн чухал хүчин зүйл болдог билээ.

Орчин үед техник технологийн дэвшлийн нөлөөгөөр бидний амьдралд ч энэ нь салшгүй хэсэг болж байна. Тэгвэл Ривер плаза цогцолбор нь BMS буюу барилгын менежментийн системийг танд санал болгож байгаа ба энэ систем нь гэрэлтүүлэг, цахилгаан эрчим хүчний хяналт, цэвэр бохир усны удирдлага, халаалт, агааржуулалт, аюулгүй байдал ба галын дохиоллын систем, лифт, цахилгаан шат, сантехник гэх мэт тус тусдаа удирддаг системүүдийг нэгтгэж нэгдсэн удирдлагын төвөөс хянах, удирдах боломжоор хангадаг. Өөрөөр хэлбэл барилга дотор байгаа бүх механик болон электрон тоног төхөөрөмжүүдийг нэгтгэн хянаж, удирдах зорилготой удирдлагын цогц систем юм.

Энэхүү системийг нэвтрүүлснээр оршин суугчид болон худалдааны талбай түрээслэгчдэд хэрэглээний зардал буурах /цахилгаан, дулаан гэх мэт/, аюулгүй байдалд санаа зоволтгүй, урт хугацаандаа тав тухтай амьдрах боломжтой  Мөн нэгдсэн харуул хамгаалалтын алба болон 24 цагийн турш найдвартай СӨХ ажиллах ба тав тухтай аюулгүй орчинд сэтгэл амар оршин суух боломжийг бүрэн дүүрэн бүрдүүлж байна.

ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ, ЦАГ ЗАВЫГ ТАНЬ ХЭМНЭХ "RIVER PLAZA" ОРОН СУУЦ

Амар амгалан, аз жаргалтай амьдралын хэв маягийг цогцлоосон, орчин үеийн амьдралын хэрэгцээ шаардлагад бүрэн нийсэн Ривер Плаза цогцолбор нь амжилттай яваа ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон бүхий л шаардлагатай үйлчилгээг нэг дороос авах боломжийг танд  санал болгож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked (required)