БИЗНЕС ЗЭРЭГЛЭЛ

Бизнес Зэрэглэл

Богд Хан уул, Хатан туул голын хөвөөнд сүндэрлэх Ривер плаза бизнес зэрэглэлийн цогцолбор нь амжилттай яваа ажил хэрэгч хүмүүс, тэдний гэр бүлд зориулагдсан бөгөөд завгүй амьдралын хэв маягт тохирсон үйлчилгээг нэг дороос авах боломжийг танд болон таны гэр бүлд санал болгож байна. Энэхүү цогцолбор нь 24 цагийн харуул хамгаалалт бүхий найдвартай нэгдсэн СӨХ-ийн үйлчилгээ болон Смарт консьерж үйлчилгээ бүхий ухаалаг барилга юм

SMART CONCIERGE ҮЙЛЧИЛГЭЭ

Ажил хэрэгч завгүй амьдралын хэв маягтай таны алтан цагийг хэмнэж, гэрээсээ худалдаа үйлчилгээ болон бүхий л төрлийн өөрт шаардлагатай үйлчилгээг авах боломжийг манай River plaza бизнес зэрэглэлийн орон сууцны smart concierge үйлчилгээ бүрдүүлж чадсан юм. Үүнд:

  • Гэр цэвэрлэх
  • Хүүхэд хүргэж өгч, авах
  • Машин угаалгах
  • Хүнс цуглуулах
  • Хими цэвэрлэгээ, угаалга зэрэг үйлчилгээ багтсан бөгөөд та эдгээр ажлуудад түүртэлгүй, өөрийн алтан цагийг зөвхөн гэр бүлдээ зориулаарай.
ОРШИН СУУГЧДЫН ТАНХИМ

Байрны оршин суугчдад зориулан ба ажил хэргийн түнштэйгээ уулзалт товлон ярилцах тав тухтай орчин бүхий уулзалтын өрөө, гэр бүл, анд нөхөдтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөж,  алжаалаа тайлах боломжтой club house-ийг уг цогцолбортоо төлөвлөсөн.

ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

“Ривер плаза” бизнес зэрэглэлийн орон сууцны 1-4 давхарт  худалдаа үйлчилгээний  талбайд дэлгүүр, ресторан лоунж, хүүхдийн тоглоомын төв, эрүүл мэнд, гоо сайхан, спорт гэх мэт бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос нэгэн зэрэг авах боломжтойгоор төлөвлөсөн нь ажил хэрэгч таны амьдралын хэв маягийг илүү хөнгөвчилж, тав тухтай орчинд гэр бүлтэйгээ чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгох юм